How To Make a LATTE MACCHIATO

Мөн та бүхэндээ Латтэ хэрхэн хийхийг зурагт хичээлээр оруульяаа энэ дууг сонсонгоо хийсэн латтэ гаа уугаарай

1. Эхэлж сүүгээ хөөсрүүлэх хэрэгтэй. Зурган дээр харагдаж байгаа шиг амсарны хонхорхойгоос 1 см доор байлгавал дээр гэж би боддог юм. Сүү чинь хөөсрөөд, халаад яг тохирчихно. Хэтэрхий их хийчихвэл дэндүү хөөсрөөд баримжаа алдагдаад байдаг юм.






2. Хөөсрүүлэхдээ хөөсрүүлэгчийнхээ хушууг өнгөцхөн далд оруулж нэг ёсондoо сүүн дээрээ барьж өгөх хэрэгтэй. Хушууг нь гүн оруулчихвал хий дэмий сүү чинь буцалж, халуун болохоос хэтрэхгүй. Бага зэрэг нааш цааш нь хөдөлгөж бас болох юм. Тэгвэл бөмбөлөг үүсэхгүй күүл хөөсөрнө.





3. Нэг иймэрхүү болох нь ээ...









4. Латте макиаттод зориулсан лонг стакан байгаа, сүүгээ хийнэ. Хөөсрүүлсэн сүүгээ хэсэг хугацаанд орхивол хөөс нь дээрээ үлдээд, сүү нь тунараад нэг тийм зааг үүсгэдэг юм. Стакан руугаа юүлж хийхэд эхлээд сүү нь гоожиж магадгүй. Хөөс нь орохгүй үлдээд байвал халбагаар халбагадаж хийж бас болно. Гэхдээ жаахан эргүүлэгтэй юүлж хийхэд халбага нтр завааруулах хэрэг нэг их гардаггүй юмөө...




5. Стакан доторхи сүгээ 2 - 3 мин байлгана. Яг энэ үед тэр зааг илүү танд харагдах болноо, шилэн аяганы цаанаас.

6. Эспрессогoo сүүгээ зааг үүсгэх хооронд хийнэ. Классикл эспрессо.






7. Одоо стакан руугаа хардaа. Зааг үүссэн байгаа биз? Кофегоо хийж болно гэсэн дохио юм л даа. Бага багаар голд нь кофегоо асгана. Аандаа өөрөө сүү, хөөс хоёрын дунд тогчихно. Хамаaгүй хүчтэй шууд бүгдийг нь хийчихвэл үе гарахгүй болхыг анхаарна уу. Тэгэхээр бага зэргийн мэдрэмж бас шаарданаа гэсэн үг.





8. Тадда! Болчихлоо, хэхэ
Ийм л амархан байгаам даа.Таалагдсан гэж найдаж байна. Машинтай нэг нь туршиж үзээрэй. Ойлгохгүй юм байвал асууж болно шүү. Дуртайяа хариулна.
Гадаадын бас нэг хичээл зураг ойлгомжгүй бол эндээс сонирхоод үзнэ биздээ


Leave a respond

Post a Comment