How To Make a CAPPUCCINO

Hi гэнэт та бүхэндээ хэрхэн CAPPUCCINO бэлдэх талаар хичээл оруулмаар санагдлаа ингээд таалан болгоо Капучино хийх үндсэн арга:

Кофены аяганы 1/3 хувийг эзлэх кофе хэрэг болдог капучино хийхэд. Тэр нь эспрессо. Эспрессо, за ер нь ямар ч кофег бэлдэхдээ машиныхаа амсарыг аль болох аяганыхаа захаар хана дагуулан кофе урсахаар тавих хэрэгтэй гэж би боддог. Учир нь голд нь байрлуулбал кофе чинь цацарч аяганы амсарт толбо үлдээд муухай харагддаг.

Үлдсэн хоёр хувийг сүү болон хөөс эзэлдэг. Сүүгээ хөөсрүүлэхдээ анхаарах зүйл гэвэл төмөр гүцнийхээ дороос нь бариарай гэж зөвлөх байна. Яагаад гэвэл тэгж барьсан тохиолдолд сүүнийхээ хир халуун хүйтэн байгааг давхар хянаад явчих боломжтой. Хэтэрхий халсан сүү хөөсрөх нь бага, хөөсөрсөн ч хэтэрхий их бөмбөлөг үүссэн байдаг. Мөн хэтэрхий хүйтэн байвал бас л муу хөөсөрч, нягтаршил нь багасахаас гадна капучино чинь хөрнө гэсэн үг. Гар чинь үл ялиг халуун мэдрэх тэр мөч хамгийн тохиромжтой бдаг. Хөөсрүүлэгчийнхээ үзүүрийг сүүндээ далд нь ортол нь хийх биш өнгөн талд нь хөндий барих хэрэгтэй. Үзүүр нь бүр доор орвол сүү чинь хөөсрөхгүй зөвхөн буцална.
Хэрвээ та энгийн капучино хилгүй арт хиймээр байвал сүү болон хөөсөө хөдөлгөөнгүй тавьж огтхон ч болохгүй. Тэгсэн тохиолдолд тэр хоёрын дунд зааг үүсч нэгэн жигд асгарахгүй болно гэсэн үг. Зураг зурахгүйгээр зүгээр капучино хийх бол харин хоёр минут сүүгээ хөдөлгөөнгүй тавихийг зөвлөе.


Leave a respond

Post a Comment