Interview : Radiohead


Genre : Indie Rock, Indie Electronic, Alternative, Progressive Rock, Art Rock, Psychedelic Rock, Experimental Rock, Classic Rock

БИО : "Radiohead" Английн Оксфордшир хотоос гаралтай рок хамтлаг. Хамтлаг 1986 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа бүрэлдхүүнд өөрчлөлт ороогүй. Radiohead нь брит поп - оос арт-рок, электрон хөгжим зэрэг олон урсгалаар тоглодог ч ерөнхийд нь тэдний стилийг алтернатив рок гэж тодорхойлдог. "Kid A" мөн "Amnesiac"-т орсон зарим дуу нь IDM-д хамаарагддаг, үүнээс гадна "Kid A" - аас минимал-техно, фьюжн, эмбиент стиль, харин "Amnesiac" - аас блюз, шинэ орлеаны жаззын элемент сонсогддог.
Гишүүд : Thom Yorke, Jonny Greenwood, Colin Greenwood, Ed O’Brien, Phil Selway.

Hometown : Abingdon, Oxfordshire, United Kingdom

Record Label : XL, TBD, Parlophone, Capitol, EMI

•Том Йорк (Thom Yorke) - вокал, ритм-гитар, даралтат, дууны үг
•Джонни Гринвуд (Jonny Greenwood) - соло-гитар, даралтат, үлээвэр хөгжим, саксофон, орган, ксилофон, банджо, глокеншпиль
•Эд О’Брайен (Ed O’Brien) - гитар, бэк-вокал
•Колин Гринвуд (Colin Greenwood) - басс-гитар, даралтат
•Фил Селуэй (Phil Selway) - бөмбөр

Radiohead нь 90-ээд оны нөлөө бүхий хамтлагт тооцогддог. 2007 оны сүүлч хүртэл тэдний цомог ойролцоогоор 25 сая хувь борлогджээ. 2005 онд Rolling Stone сэтгүүл тэднийг түүхэн дэх хамгийн шилдэг хөгжимчидийн жагсаалтдаа 73-т бичсэн. "Ok Computer"-аас эхлээд “In Rainbows” хүртэлх тэдний бүх цомог Грэмми-н "Шилдэг альтернатив цомог" номинацид дэвшсэн бөгөөд 3 удаа уг шагналыг хүртжээ. Тэдний бүх цомог нь Америк болон Их Британид алтан болон цагаан алтан цомогоор шалгарч Music Chain сайтын "Чиний заавал сонсох ёстой 1001 цомог!"-ын жагсаалтад багтсан.

Эхлэл 1986-1991.
Ирээдүйн Radiohead хамтлагийн гишүүд Абингдон дахь хөвгүүдийн хаалттай сургуульд элсжээ (Оксфордшир). Yorke, Colin Greenwood хоёр чацуу, О’Brien, Selway хоёр нэг насаар ах, Jonny Greenwood хоёр насаар дүү байж. 1986 онд тэд "On A Friday" хэмээх хамтлагаа байгуулсан. Тэд бэлтгэлээ баасан гаригт хийдэг байсан болохоор хамтлагаа ингэж нэрлэжээ. Тэд хамгийн анх Оксфорд-д байдаг Jericho Tavern паб-д тоглосон гэж үздэг. Jonny Greenwood эхлээд даралтат хөгжимчинөөр тоглодог байсан бол удалгүй гитарчин болсон. 1987 он гэхэд бага Greenwood-ээс бусад нь Абингдоны сургуулиа төгссөн байсан ч хамтлаг бүрэлдхүүнээрээ бэлтгэлээ хийж,тоглосон хэвээрээ байсан.
1991 онд Yorke, ах Greenwood, O’Brien, Selway нар их сургуулиа төгсцгөөсөн. On A Friday нь демо-хуурцагаа бичүүлж,Оксфорд-д байнга тоглолт хийдэг болжээ. Нэг демо бичлэг нь "Manic Hedgedog" нэртэй EP маягаар гарсан (Тэнд байсан нэгэн хөгжимийн дэлгүүрийн нэрээр нэрлэсэн). Ингээд On A Friday нь хамгийн анх Оксфордын Curfew сэтгүүлийн нүүрэнд гаржээ.Тухайн үед тэд The Pixies, The Smiths, R.E.M мөн Talking Heads хамтлагуудынхтай төстэй хөгжим тоглож байсан. Энэ үед Shoegazing урсгал ид моданд орж байсан болохоор On A Friday тийм ч алдартай байгаагүй. Залуу хамтлаг Оксфордын "Courtyard Studio" дуу бичлэгийн студийн эзэмшигч Крис Хаффордын хараанд өртөж, тэрээр найз Брайс Эджетайгаа On A Friday-ийн менежер болсон. Тэд одоог хүртэл Radiohead-ийн менежерүүд. 1991 оны сүүлээр Colin Greenwood нэгэн хөгжимийн дэлгүүрт ажиллаж байхдаа санамсаргүй EMI Records-ын төлөөлөгч Кейт Уозенкрофттай танилцсанаар On A Friday нь EMI-тай 6 цомогийн гэрээ байгуулжээ. EMI-ийн шаардлагаар тэд хамтлагийнхаа нэрийг Radiohead болгон өөрчилсөн (Talking Heads-ийн "True Stories" цомогт орсон нэгэн дууны нэрээр).

Pablo Honey ба The Bends 1992-1995.
Radiohead-н дебют EP цомог "Dril"” нь Хаффорд, Эдже нарын продюсерлснээр 1992 оны 3 сард Courtyard Studio-оос гарсан. "Drill” нь чартад даруухнаар 101-т бичигджээ. Тиймээс Radiohead дебют цомогийнхоо бичлэгийн ажилд өмнө нь Pixies, Dinosaur Jr зэрэг хамтлагуудтай ажиллаж байсан Пол Колдер, Шон Слейд нарыг урьсан. 1992 оны сүүл гэхэд "Pablo Honey" цомогоо бүрэн бичиж дууссан (1993 оны 2 сарын 22нд гарсан), 9 сард "Creep" синглээ гаргасан. Эхэн үедээ Creep мэдэгдэхгүй өнгөрч BBC радиод ч ороогүй.Pablo Honey нь ч мөн чартад сайн амжилт үзүүлэхгүй байснаа цомог худалдаанд гарсны дараа Creep маш их алдаршиж Британийн чартад 7-р байр луу үсэрсэн ба клип нь MTV-д оржээ.Цомог гарсны дараа тэд АНУ-аар тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн.
Аялан тоглолт дууссаны дараа тэд шууд шинэ цомогийнхоо ажилд орсон (Британийн алдарт продюсер Джон Леки хамтарч ажилласан). 1994 онд тэдний "My Iron Lung" EP цомог нь гаржээ. Ихэнх шүүмжлэгчид тэр үеээс Radiohead-ийг Nirvana-тай харьцуулж эхэлсэн. Ялангуяа My Iron Lung-ийн риффийг Nirvana-гийн "In Utero" цомогт нь багтсан "Heart-Shaped Box" дууныхтай төстэй байсан учраас. 1994 оны сүүлээр тэд "The Bends" цомогоо бичиж дууссан (1995 оны 5 сард гарсан). The Bends цомог нь эхний цомогтой харьцуулахад их амжилттай байж, "Street Spirit (Fade Out)" дуу нь одоог хүртэл хамтлагийн нэрийн хуудас болсон хэвээр байна. 1995 оны дундуур Radiohead нь R.E.M-тай аялан тоглолтоор явсан : Тухайн үед нэг тоглолтон дээрээ Майк Стайп - "Radiohead" маш сайн, тэд намайг айлгадаг гэж хэлж байжээ (Radiohead are so good,they scare me).
"OK Computer" ба арилжааны тал дээрх амжилт 1996-1998.
Шинэ цомогийн бичлэгийн ажилдаа орохоосоо өмнө Radiohead 2 шинэ дуу бичсэн: "The Help Album" түүвэрт орсон Lucky мөн Ромео Джульетта киноны саундтрекд орсон Exit Music (For a Film). 1996 оны эхэнд тэд продюсер Найджел Годричийн хамт "OK Computer"-ын бичлэгийн ажилдаа орсон. Ихэнх ажил нь Бат-д байрлах жүжигчин Джейн Сеймурын байшинд хийгдсэн. 1997 оны 6 сарын 16нд "OK Computer" нээлтээ хийсэн. Уг цомог нь Йоркийн эмоцитой хоолой, аялгуулаг рокийг электрон хөгжимтэй нийцүүлсэн цомог болсон. OK Computer нь 90-ээд оны классик-рок цомогт тооцогдог мөн олон шилдэг цомогийн чартуудад бичигдсэн. Грэммигийн 40 дэх шагнал гардуулах ёслол дээр алтернатив урсгалдаа шилдэг цомогоор шалгарсан ба "Оны цомог" номинацид нэр дэвшсэн. Paranoid Android, Karma Police мөн No Surprises дуунууд нь сингл хэлбэрээр гарсан. Karma Police нь илүү амжилтанд хүрсэн (Billboard Modern Rock-ийн #14-т бичигдсэн).
"OK Computer" гарсны дараа "Against Demons" нэртэй дэлхийн хэмжээний аялан тоглолтоо эхэлжээ.
RADIOHEAD - CREEP 
Kid A, Amnesiac ба урсгалаа өөрчилсөн нь 1999-2001.
1997-1998 онд Radiohead тоглолт хийхээ зогсоосон. 1998 онд л Парисд болсон томоохон тоглолтонд л оролцсон. Үүнээс гадна Йорк, Грийнвүүд хоёр Амстердамд болсон Төвдийг чөлөөлөх уриатай тоглолтонд шинэ "Pyramid Song" дуугаа тоголжээ. Сүүлд Йорк ярихдаа : Тэр үед хамтлаг тарахад маш ойр байсан бөгөөд өөрөө уран бүтээлийн уналт депрессээс болж сэтгэл санаа нь хүнд байсан гэжээ. 1999 оны эхэнд шинэ цомогийн ажилдаа орсон. Бичлэг нь Парис, Копенгаген, Глостер мөн Оксфорд дахь шинэ бичлэгийн студид хийгдэж продюсераар нь дахин Найджел Годрич ажилласан. 2000 оны 4 сар гэхэд "Kid A" мөн "Amnesiac"-ийн материал бэлэн болжээ.
Kid A 2000 оны 11 сард нээлтээ хийсэн. Энэ цомогийн дугаралт дээр "Radiohead" нилээд экспериментаци хийснээр тэдний хамгийн электрон талын дуугаралттай цомог болжээ. Нилээд олон орны чартд 1-т бичигдэж, хамтлагийн анхны Billboard 200-д дээгүүрт бичигдсэн цомог болсон. Capitol Records нь уг цомогийн нээлтнээс өмнө хүмүүст зөвхөн сонсохоор интернетэд тавьсан боловч Napster зэрэг файл солилцох сайтуудаар үнэгүй тархсан. 2001 онд "Kid A" нь "OK Computer" - ийн адилаар Грэммигийн "Оны цомог" номинацид нэр дэвшиж, "Шилдэг алтернатив цомог" шагналыг хүртсэн. Гэсэн ч нилээд шүүмжлэгчдэд тэдний шинэ дуугаралт таалагдаагүй бөгөөд уг цомогийг "амиа хорлохын өмнөх сүүлчийн бичээс" гэж нэрлэжээ (Commercial Suicide Note). 2001 оны 6 сард дараагийн Amnesiac цомог нь гарсан бөгөөд дугаралт нь "Kid A"-тэй төстэй болсон. "Amnesiac" нь мөн амжилттай байж, Британийн чартд 1-т, Billboard 200-д 2-т бичигдсэн ба Grammy Mercury Music Prize-д нэр дэвшсэн. 7 сарын эхээр "Radiohead" Оксфордын Паркд том фестиваль зохион байгуулж, тэд 40 000 үзэгчийн өмнө Supergrass, Sigur Ros мөн Beck нартай гарсан. Энэ тоглолтон дээр тэд олон жилийн дараа анх удаа Creep-ийг дуулсан, энэ дуугаа Йорк поп "Radiohead"-д тохирохгүй поп дуу болсон гэж үздэг болхоор амидаар бараг дуулдаггүй байсан.
RADIOHEAD IDIOTEQUE
"Hail to the Thief" ба завсарлага 2002-2004.
6 дахь цомог "Hail to the Thief" нь 2002 оны 9 сараас 2003 оны 2 сар хүртэл дахин Найджел Годричтай хамтран бичсэн. Энэ цомогийг шүүмжлэгчид сайн хүлээж авсан ч "Radiohead" - ийн хувьд энэ олон жилд анх удаа сонсогчидод шинэ юм мэдрүүлээгүй цомог гаргасан гэж үзсэн. Гэсэн ч уг цомог мөн л Billboard 200-д 3-т бичигдэж, Их Британид "цагаан алтан" цомог болсон ба Грэммигээс шагнал хүртсэн.
Дэлхийн хэмжээний аялан тоглолтынхоо дараа тэд хэсэг хугацааны амралтаа авсан. Тэд Capitol Recprds-той хийсэн гэрээнийхээ дагуу 6 цомогоо гаргасан бөгөөд 2004 оны ихэнх хугацаанд тэд амарч зарим нь соло уран бүтээл дээрээ ажилласан.
Radiohead 2+2=5
In Rainbows 2005.
"Radiohead" 7 дахь цомогийнхоо ажилд 2005 оны 2 сард орсон. Уг цомог интернетээр зарагдсан бөгөөд хүмүүсийн хамгийн их сонссон цомог болжээ. Энэ үед "Radiohead" ямар ч рекордстой гэрээтэй байгаагүй. 2006 онд явагдсан аялан тоглолтын турш "Radiohead" Европ болон АНУ-д болсон олон тоглолтонд 13 шинэ дуугаа тоголсон. Оны сүүлээр тэд Англидаа эргэн ирж, Годричтай хамт цомогоо бичиж эхэлсэн. 2007 оны 10 сарын 10-нд "In Rainbows" интернетд mp3 форматаар тавигдсан бөгөөд сонсогчид татаж авахдаа өөрсдийн хүссэн үнээр авах боломжтой байсан. Тэдний энэ үйлдлийг зарим хүмүүс "хөгжмийн ертөнцөд гарсан хувьсгал" гэжээ. Мөн интернетээр тараах нь сөрөг талтай гэж үзэх хүн ч цөөнгүй байсан. "Radiohead" - ийн менежер Брайс Эджийн хэлснээр цомогийг татаж авах дундаж үнэ нь 4 фунт байсан гэжээ. Мөн Reuters-ийн мэдээлснээр 10 хүн тутамын 6 нь юу ч төлөөгүй ба үлдсэн нь ойролцоогоор 2,9 фунт л төлжээ. Харин Йорк өөрөө хэлэхдээ "In Rainbows" - ийг татахад орсон орлого нь өмнөх 6 цомогийн ашигийг нийлүүлснээс их байсан гэжээ. Уг цомогийг татах мониторингийн ажилийг хариуцаж байсан Warner Chappell компани 2008 оны 10 сард "In Rainbows" нь "Hail to The Thief" - ээс илүү ашиг авчирсан ба албан ёсоор тараагдсан бокс сет (цомог + бонус цомог) нь 100 000 гаруй хувь борлогдсон.
Оны сүүлээр "In Rainbows" нь Их Британид "XL Recordings" - аас гарсан, харин АНУ-д "TBD Records"-оос гарсан. Атлантын 2 талаар "In Rainbows" нь үндэсний хит парадуудыг тэргүүлсэн. Британийн чартад эхний байрт орж 7 хоногийн дараа Billboard 200-г тэргүүлсэн. 2008 оны 1 сарын 14нд эхний сингл "Jigsaw Falling Into Place"-ийн нээлт болсон. 2 дахь сингл Nude нь 3 сарын 31нд нээлтээ хийсэн. 6 сарын 2нд "Radiohead" өөрсдийн шилдэг дуунуудаас бүрдсэн "The Best Of" цомогоо гаргасан.
Шинэ жилийн шөнө буюу 2007 оны 12 сарын 31-нд "In Rainbows" - ийн онлайн өдөрлөг болжээ.
Radiohead - Weird Fishes arpeggi
Radiohead - House Of Cards
The King Of Limbs 2011
Тэд нилээд удаан завсарласны эцэст Найджел Годрич - ээр продюсерлуулан 2-р сарын 18нд "The King Of Limbs" хэмээх 8 синглээс бүрдсэн цомгоо бичүүлж дуусгасан даруйдаа "Lotus Flower" дуугаа дүрсжүүлэхэд "Radiohead" - ийн фенүүд нүдэндээ ч итгээгүй байх. Энэхүү цомог гарсан даруйдаа цомгийн дэлгүүрүүдийн хөл хөдөлгөөнийг ихэсгэн маш их ашиг олжээ. Уг цомог нь өмнөх цомгуудаасаа тэс өөр дугаралт тэс өөр санаа гаран ирж шинэ "Radiohead" хамтлаг иргэн иржээ. Одоо тэд дахин
цомог гаргах эсэхийг хэн ч таашгүй.
Radiohead Lotus Flower

Leave a respond

Post a Comment