GreenHero Green Ulaanbaatar

Зиак би Twitter ээс хэд хоног жоохон хөндийрсөн. Тэгээд өнөөдөр яваад ортол тэнд #НогоонБаатар #НогоонУБ гэсэн тагууд од болж байна. Юу юм бол гээд сонирхтол хэдэн жиргээч нөхдийн санаачлагаар хотын хэсэг талбайг зүлэгжүүлэх ажил санаачилсан нь тэр байж. Үнэхээр сайшаалтай, дэмжүүштэй ажил. Ер нь хүмүүс хэрэгт хэрэггүй зүйл ярьж юмыг дандаа гоочилж, шүүмжилж суухын оронд өөрсдөө нэг ч гэсэн ажилд нь гар бие оролцоод зүтгэж байвал зүгээр байгаа юмдаа уг нь. Зиак тигээд точвхон та нарыг залхаахгүй тайлбарлаваас:
Зориг агсны хөшөөний зүүн талын 200 кв.м талбайг зүлэгжүүлэхээр болсон /магадгүй эхний ээлжинд дараа дараагийнхаас цаашлаад өргөжөөд явах бизээ/. Тэгээд улс төрөөс ангид зүгээр л залуусын санал зоригоо нэгтгэн хийж буй ажил гэдэг үүднээсээ ардчилсан намын байрыг тойрсон хэсгийг үлдээж байгаа гэнэ.
Ижилмөрөн буюу @IjilmurunE -н Дүгнэлт:
1 Тарих зардал - 1 м.кв талбайд ногдох өртөг 8500₮ /үүнд: хөрс, элс, бордоо, олон наст орос үр, анхны усалгаа/
2 Гадаа одоогийн байдлаар хүйтэн хонож байгаа тул 6 сарын дундуур тарих нь хамгийн тохиромжтой гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу тарих өдөр - 6 сарын 16 гэж тогтов.
3 Тарих баг - СБД ТҮК-ийн мэргэшсэн зүлгэгчид болон #НогоонУБ-чид.
4 Бидэнд зүлэг тарих багаж буюу хүрзээр жиргээчин Ц.Эрдэнэбат @Erdenebatts ах маань тусална гэсэн бөгөөд танд чинь сэтгэлээсээ маш их талархаж байна :)
5 Бидний авчрах зүйл бол ердөө - 1 хос бээлий, 1 шуудай.
УРИАЛГА: 5035333444 дугаартай #НогоонБаатар хандивын дансандаа 1 м.кв талбайн өртөг 8500Т-ийг өөрийн жинхэнэ нэр болон жиргээний нэрийг бичин хандивлая :)
Жишээ нь:
Дансны нэр: НогоонБаатар
Дансны дугаар: 5035333444
Мөнгөний хэмжээ: 8500 төгрөг
Гүйлгээний утга: Ижилмөрөн @IjilmurunE хандив

Гэхдээ заавал 8500Т биш бөгөөд та хүссэнээрээ л хийхэд болно :) Таны энэ ажиллагааг дэмжин, Дахин Жиргэж олон хүнийг татан оролцуулж байгаа нь л өөрөө #НогоонУБ-ийн төлөө хийгдэж буй хамгийн том тус билээ :) Та бүхэндээ маааааш их баярлалаа :)))

Гадна миний үг юу гэвэл энэ ганц жиргээчин залуусын уриалга биш үүргээ ухамсарладаг иргэн бүр нэгдвэл хэрэгтэйсэндээ. Би лав явж 8500 аа хандивлалаа харин та? :D
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС бас ЭНДЭЭСавч болно

НогоонБаатар Мэдээлэл 2012.05.30
С.Зориг агсны хөшөөний зүүн гар талын 200 кв.м талбайг зүлэгжүүлхээр тогтов. Доорх зургийг сайн хараарай улаанаар дугуйлсан газар шүү. Бид зөвхөн сайн дурын, #НогоонУБ-д амьдрах мөрөөдөлдөө хөтлөгдсөн иргэдийн нэгдсэн хөдөлгөөн тул сонгууль, улс төрөөс ангид байх гэсэндээ Ардчилсан намын байрыг тойрсон хэсгийг орхиж байгаа билээ. Ккк, тэглээ гээд улс төрд холбоотой эрхмүүд маань бидний л адил УБ-ийн иргэн тул хэрэв #НогоонУБ-ийг мөрөөддөг бол иргэний үүднээс мэдээж гар бие оролцож болно шүү :)



Сонгосон газар маань хэд хэдэн давуу талтай, Үүнд:
Тарих нэг амархан, арчилж ургуулна гэдэг л асуудал гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгвэл бидний сонгосон газар дээр усалгааны худаг байдаг бөгөөд СБД-ийн ТҮК-ийн ажилтан нар өглөө, орой болгон хариуцан авч усална гэдгээ мэдэгдсэн юм. Янзтай байгаа биз?

Дүгнэлт:

1) Тарих зардал - 1 м.кв талбайд ногдох өртөг 8500₮ /үүнд: хөрс, элс, бордоо, олон наст орос үр, анхны усалгаа/

2) Гадаа одоогийн байдлаар хүйтэн хонож байгаа тул 6 сарын дундуур тарих нь хамгийн тохиромжтой гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу тарих өдөр - 6 сарын 16 гэж тогтов.

3) Тарих баг - СБД ТҮК-ийн мэргэшсэн зүлгэгчид болон #НогоонУБ-чид.

4) Бидэнд зүлэг тарих багаж буюу хүрзээр Ц.Эрдэнэбат @Erdenebatts ах маань тусална гэсэн бөгөөд танд чинь сэтгэлээсээ маш их талархаж байна :)

5) Бидний авчрах зүйл бол ердөө - 1 хос бээлий, 1 шуудай.

Leave a respond

Post a Comment